Худалдан авах ажиллагааны газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

Тэргүүлэх чиглэл

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Агентлаг нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг цахим системээр зохион байгуулах;

2. Байнгын хэрэгцээт бараа, үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендер шалгаруулалтыг зохион байгуулах, ерөнхий гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, цахим дэлгүүрийг удирдан зохион байгуулах;

 3.Худалдан авах ажиллагааг шуурхай, ил тод болгох, тендер шалгаруулалтын үнэлгээнд хүний оролцоог бууруулах боломжийг судалж, худалдан авах ажиллагааны цахим системийг хөгжүүлэх;

 4.Дотоодод үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, эх оронч худалдан авах ажиллагааг зохион байгуулах; 

 5.Худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан төсвийн ерөнхийлөн захирагчдын зохион байгуулах тендер шалгаруулалтын тоо мэдээллийг нэгтгэх.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж :

Ахлах мэргэжилтэн  : Б.Эрдэнэтуяа

Холбоо барих утас : 70343259

Цахим шуудан :bulgan@bu.spa.gov.mn


Сүүлд нэмэгдсэн