БУЛГАН АЙМГИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ
ГАЗРЫН 2024 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН
Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тодотгосон төлөвлөгөөнд тусгагдсан 104 төсөл арга хэмжээ, Улсын төсвийн 8 төсөл арга хэмжээ шилжин ирж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн санхүүжилтээр 2 төсөл арга хэмжээ, нийт 114 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 100 төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулсан, 2 төсөл арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгавар ирээгүй, 12 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалт зарласан.
2024 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан төсөл арга хэмжээг 100 хувь цахимаар зохион байгуулж, тендерийн урилга, үр дүн, гэрээний мэдээллийг тухай бүр төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим систем, аймгийн албан ёсны bulgan.gov.mn вэб сайтад нийтэлж ил тод нээлттэй байдлыг ханган ажиллаж байна.
2024 оны худалдан авах ажиллагааны тендерийн баримт бичгийг архивын нэгж болгон байгууллагын архивт хүлээлгэн өглөө.
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн хэрэгжилтийг хангах, аймаг орон нутгийн хэмжээнд худалдан авах ажиллагааны А3 сертификаттай мэргэшсэн ажилтан бэлтгэхээр Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран шалгалтыг 2024 оны 10 дугаар сарын 02-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Манай газар аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг ханган ажиллахдаа батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулахын зэрэгцээ ажлын хэрэгцээнд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга эд хогшил авах, байгууллагын вэб сайт хийлгэх, ил тод байдал, мэдээ мэдээллийн самбар, тэмдэг гэх мэт байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад зайлшгүй шаардлагатай зардлуудыг аймгийн төсвийн тодотголоор нэмж батлуулсан ба дээрх ажлуудыг гүйцэтгэн ажиллаж байна.

Газрын үйл ажиллагаа, төсөв санхүүгийн ил тод нээлттэй байдлыг хангахаар байгууллагын вэб сайт, ил тод байдлын самбар хийлгэж холбогдолтой мэдээ мэдээллийг байршуулаад байна.
Газрын дарга Б.Баярцэнгэл 2024 оны орон нутгийн сонгуулийн аймгийн сонгуулийн хороонд ажиллаж 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сонгуулийн дүн, тайланг Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанд танилцууллаа.
Монголын барилгачдын нэгдсэн холбооноос зохион байгуулсан “Барилгачдаа сонсоё” хойд бүсийн зөвлөгөөнд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах, мөн хуулийн мэргэжилтэн Г.Дэлгэр Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, политехник коллеж мөн сумдын эрүүл мэндийн төв болон өрхийн эмнэлгүүдийн санхүү бүртгэлийн ажилтнуудад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулж зөвлөгөө өгч ажиллалаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, сумдын 2024 оны худалдан авах ажиллагааны тендерийн үр дүнг дүгнэх, тендер шалгаруулалтын материалыг үзэж зөвлөн туслах чиглэлээр Хутаг-Өндөр, Сайхан, Баян-Агт сумдад сургалт мэдээлэл хийж ажилласан ба цаашид бусад сумдад дээрх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, бүх нийтээр мод тарих өдрүүдийн хүрээнд байгууллага хамт олноороо хуваарьт газар мод тарих, нөхөн тарилт цэнэг усалгаа хийх, “Аялалын хоггүй аймаг” Аймгийн Засаг даргын албан даалгаврын ажлын хүрээнд Булган Хөвсгөл чиглэлийн авто зам дагуух хог цэвэрлэх зэрэг орон нутгаас зохион байгуулж байгаа ажилд идэвх санаачлагтай оролцож байна.

Байгууллагын алба хаагчид Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан “Төрийн худалдан авах ажиллагаа, цахим системийн шинэчлэлт” сургалт, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ хамтран зохион байгуулсан иргэд өөрсдийгөө цахим гэмт хэрэг, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Цахимд зөв байя” уриатай сургалтанд 3 мэргэжилтэн, мөн Статистикийн алба үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Статистикийн салбарын шинэчлэл” танхимын сургалтанд 2 мэргэжилтэн, Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан “Төрийн байгууллагын мэдээллийн технологийн чиг үүрэг хэрэгжүүлдэг хүний нөөцийн бүрдүүлэлт, сургалт хөгжлийн бодлогын хэрэгжилт, үр дүн” сэдвээр төрийн захиргааны байгууллагад хүний нөөцийн аудит хийх талаарх цахим сургалтанд ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос зохион байгуулсан “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдрийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээнд байгууллагын алба хаагчид, Сангийн яамнаас зохион байгуулсан “Төрийн сангийн төлбөр тооцоо” сэдэвт сургалтанд мэргэжилтэн Б.Будцэцэг, “Монгол Улсын хөгжлийн бодлого, хэрэгжилт: Үр дүнд суурилсан төлөвлөлт гүйцэтгэл” сэдэвт цахим, танхим хосолсон богино хугацааны сургалтад ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа, мэргэжилтэн А.Гэрэл нар, Аймгийн Засаг даргын тамгын газрын хуулийн хэлтсээс зохион байгуулсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай” хууль, “Авлигын эсрэг” хуулийн сургалт, мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас хамтран зохион байгуулсан “Хөдөлмөрийн эрх зүйн онцлог, анхаарах зүйлс” сэдэвт сургалтанд байгууллагын албан хаагчид хамрагдлаа.
Газрын албан хаагчид байгууллагын гүйцэтгэийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, “Бүх нийтээрээ хос бичигтэн болох” уриалгад нэгдэн Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс эрхлэн явуулдаг МУБИС-НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, доктор, дэд профессор Үүрэгийн Ариунболд багшийн цахим хичээлүүдийг бие даан үзэж байна.


БУЛГАН АЙМГИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж :
Мэргэжилтэн : А.Гэрэл
Холбоо барих утас : 70343259
Цахим шуудан :bulgan@bu.spa.gov.mn