Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах, худалдан авах ажиллагааны "Цахим дэлгүүр"-ээс байнгын хэрэгцээтэй бараа ажил үйлчилгээг худалдан авахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх сургалт явагдаж байна.
Сургалтад төсвийн захирагч, нягтлан бодогч нар, байгууллагын үнэлгээний хорооны гишүүд хамрагдаж байгаа бөгөөд тус сургалтыг Аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны газар хамтран зохион байгуулж байна.

