Хутаг-Өндөр, Баян-Агт, Сайхан сумдад томилолтоор ажиллалаа. Төсөвт байгууллага болон орон нутгийн өмчит газруудын дарга эрхлэгч холбогдох албан хаагчдад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга хийлээ. Мөн сумдын Худалдан авах ажиллагааны тайланг дүгнэх, 2024 оны худалдан авах ажиллагааны тендерийн үр дүнг дүгнэх, тендер шалгаруулалтын материалыг үзэж зөвлөн туслах, сургалт мэдээлэл өглөө.




