Худалдан авах ажиллагааны газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОЖ САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОЖ САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

🇲🇳

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга” хэлэлцүүлэг Орхон аймагт 2025.02.25-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлэгт хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Төрийн болон Орхон аймгийн худалдан авах ажиллагааны газрын холбогдох албан тушаалтнууд оролцож, хуулийн төсөлд орж буй онцлох заалтууд, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.

Хуулийн төсөлд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооноос:

✅

2005 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль” -ийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсгээр зохицуулж байсан хорих байгууллагатай худалдан авах ажиллагаа зохион байгуулах харилцаа, мөн хуулийн 34.1.11 дэх хэсгээр зохицуулж байсан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих харилцаануудыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй хуулийн 36 дугаар зүйлд буюу “Нэг эх үүсвэрээс худалдан авах арга”-д нэмэлт өөрчлөлтөөр сэргээн тусгуулах;

✅

Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг тогтвортой хангаж ажиллахын тулд үйлдвэрлэгч компаниас нэг эх үүсвэрээс худалдан авалт хийх зохицуулалтыг бий болгож, "Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй хангахад шаардлагатай үндсэн технологийн техник, тоног төхөөрөмж, материал, хөдөлмөрийн аюулгүй байдлын хамгаалах хэрэгсэл худалдан авах болон тоног төхөөрөмжийн зарим хэсгийг солих, засварлах үед үйлдвэрлэгчийг өөрчлөх нь захиалагч өөр төрлийн техникийн үзүүлэлттэй материал авахад хүргэх, ашиглалт болон засвар үйлчилгээнд техникийн хүндрэл учруулах нөхцөлд тухайн бараа, тоног төхөөрөмжийн үйлдвэрчээс худалдан авах бол” гэж өөрчлөх саналуудыг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, С.Эрдэнэбат, Б.Баярбаатар нарт албан бичгээр хүргүүллээ.

 

 


 Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж :

Мэргэжилтэн  : А.Гэрэл

Холбоо барих утас : 70343259

Цахим шуудан :bulgan@bu.spa.gov.mn


Сүүлд нэмэгдсэн